Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулав. Иргэдийн идэвхтэй хөдөлгөөний чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн сөрөг үр нөлөөг бууруулахад энэ сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.
Сургалтаар Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс биеийн тамир, спортын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, цаашдын зорилтыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс хийсэн мэдээлэлдээ Биеийн тамир, спортын цогц үйлчилгээ явуулахын тулд сорилын төв бий болгож, иргэдийг эрүүл мэндийн байгууллагад очихоос өмнө эрт оношлох ёстой гэв. Энэ онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд спортын хамтлаг байгуулах дадал бий болгож, төрийн бодлогын иргэддээ хүрч ажиллагдаг болох, төрийн бус байгууллагуудаар ажил гүйцэтгүүлдэг болох, хөгжлийн төлөвлөгөөндөө сайн дурын идэвхтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажил өрнүүлэх ёстойг санууллаа.
Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газраас “Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдолыг бууруулахад нэн тэргүүнд спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, чанар хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох ёстой” гэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.