МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР,
СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГЫН 2023 ОНЫ А/22 ДУГААР ТУШААЛААР БАТЛАГДСАН
“ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ
ЖУРАМ”-ЫН 3.2-Т ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ
ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС
ӨМНӨ БТСУХ-НД ИРҮҮЛНЭ ҮҮ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:
- Төрийн албан хаагчийн анкет
- Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
- Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1-д заасан журмын дагуу спортын сургалт-дасгалжуулалтын эрх авсан байх;
- Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх; (холбооны тодорхойлолт, мэргэшлийн үнэмлэх хавсаргах)
- Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх (холбооны тодорхойлолт)
- Олон улсын Үндэсний спортын холбооны дүрэмд заасны дагуу дасгалжуулагчид тавигдсан холбогдох шаардлагыг хангасан байх;
- Дэлхийн болон Үндэсний допингийн эсрэг дүрэм, стандарт, хориотой бодис, аргын талаар мэдлэгэтэй байх;
- Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгэтэй байх;
- Сүүлийн 2 жилд олон улсын болон Үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх; (Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчаас иртернэт орчин, компютерийн хэрэглээний программ, гадаад хэл, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан, сургалт дасгалжуулалтын талаарх 3 төрлийн мэдлэгийг үнэлсэн шалгалт авна.)
Журмын дэлгэрэнгүйг sport.gov.mn хаягаар эсвэл БТСУХ-ны ҮШББХХ-ээс авна уу.
Ажлын хэсэг
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.