Мэдээ

ПАРА БОЧИГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ


Финлянд улсын Лахти хотод пара бочигийнПарис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох тэмцээн тавдугаар сарын 9-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртсэн бол ВС2 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Д.Дагмидмаа ВС2 төрөлд анхны тэмцээндээ оролцжээ. Пара бочигийн спорт манай улсад 2017 онд анх үүсэн байгуулагдаж байсан бөгөөд үүнээс өмнө олон улсын тэмцээн уралдаанаас монгол тамирчин медаль хүртэж байгаагүй юм.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.