Мэдээ

ЯПОН УЛСЫН “ЧУКЁО” ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Япон улсын Чукёо Их сургуулийн Эрүүл мэнд, спортын шинжлэх ухааны сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор, доктор Умемура Ёшихиса, ахлах зөвлөх Тони Макото нарыг хүлээн авч уулзлаа.

Чукёо их сургууль 70 жилийн түүхтэй, харин анх бага сургууль байгуулснаас нь хойших цаг хугацаагаар нь тооцвол 100 дахь жилдээ үйл ажиллагаагаа  амжилттай явуулж байгаа аж. Олимп, дэлхийн аварга 100 гаруй тамирчныг төрүүлснээс гадна бейсболын спортоороо японд тэргүүлдэг сургууль аж.

Зочид Монгол Улсын олимп, биеийн тамир, спортын салбарын хөгжлийн талаар сонирхохын сацуу МУБИС-тай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буйгаа дуулгалаа.

 Монгол Улсад өнгөрсөн оноос нийтийн биеийн тамирын чиглэлээр бүх нийтийг идэвхжүүлэх, хичээллэх нөхцөл бололцоогоор нь хамруулах үйл хэргийг эхлүүлээд байгаа нь хүн амын эрүүл мэнд, төлөвшилд чухал үүрэгтэйг онцлоод, цаашдын хамтын ажиллагааны саналуудыг тавилаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.