Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталлаа. Шинэ хуулиар спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих олон шинэ зохицуулалт орлоо. Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.

Мөн спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зарчмаар Холбоодын улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, ДАШТ-ийг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр болж байна.

Спорт холбоодын бие даасан байдлыг хангах зорилгоор Биеийн тамир спортын улсын хорооноос олгодог байсан тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах бүрэн эрхийг спорт холбоодод нь олгохоор өөрчиллөө.

Нийтийн биеийн тамирыг дэмжих үүднээс спорт клубуудыг дэмжих, магадлан итгэмжлэгдсэн бол Биеийн тамирыг дэмжих сангаас төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.

Спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгохоор боллоо.

Сум, хороодод орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллаж биеийн тамир, спортын хуулийг хэрэгжүүлнэ, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх зэрэг чухал заалтууд орлоо. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.