Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан  журмын 3.2.9, 3.2.10, 3.2.11-т тус тус  заасны дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтыг зургадугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Шалгалтад таван спорт холбоодын зургаан дасгалжуулагч дасгалжуулалтын онол, гадаад хэл (англи хэл), мэдээллийн технологи, спортын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний сорил, судалгааны үр дүнд анализ хийх, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөөнд тусган ашиглах, өрсөлдөгчийн судалгаа хийх өндөр чадвартай байх зэрэг чиглэлээр шалгалтаа өглөө. Тавдугаар сарын 21-нд энэ шалгалтын эхний хэсэг болсон бөгөөд найман спортын холбоодын 10 дасгалжуулагч шалгалтаа өгсөн юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.