Мэдээ

Д.ЭНХТҮВШИН “BRICS-2024” НААДМААС 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Д.ЭНХТҮВШИН “BRICS-2024” НААДМААС 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

 

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ.

 

Энэхүү наадмын #гимнастикийн тэмцээнд  дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин;

 

-Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр,

-Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр,

-Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, -Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный  алт, мөнгөн медаль

Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа;

 

Дэлхийн ранк:

 

-Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт.

 

-Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт.

 

-Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.

 

Дасгалжуулагчаар

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.