Мэдээ

ДАРХАН ХОТОД СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО

ДАРХАН ХОТОД СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО. Монгол Улсын Засгийн Газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena” ашиглалтад орж нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 06 сарын 21 өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХурал, Засгийн Газрын гишүүн Монгол Улсын Сайд, ОНБТСҮХорооны дарга Б.Бат-Эрдэнэ, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О. Баттулга, Дархан аймгийн  удирдлагууд оролцлоо. Тус спорт цогцолбор нь 2 спорт заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейн, албан хэрэгцээний өрөөнүүд бүхий томоохон байгууламж юм. Ингэснээр орон нутгийн иргэдийн спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломж, нөхцөл бүрдэхээс гадна бүс, улс, олон улсын тэмцээн хүлээн авах боломжтой болж байна. Биеийн тамир, спортын салбарт олон жил удааширсан хөрөнгө оруулалтын төслүүдийг ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажилласаны үр дүнд Налайх дүүрэг, Сүхбаатар аймгийн спорт цогцолборууд ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.