Мэдээ

Ч.ДАМДИНШАРАВТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЖ, АЛТАН СОЁМБО, СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жил, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравт Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ч.Дамдиншарав нь Мексикийн нийслэл Мехико хотод болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд Монголын баг тамирчдын анхны олимпын медальт тамирчин юм.

Түүний олимп, дэлхийн медальт шавь нараас дурдвал гавьяат тамирчин Б.Болд, А.Энхээ, З.Дүвчин, Н.Бүргэдаа, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар байна. Олимп, дэлхийн медальтай 20 гаруй тамирчныг бэлтгэн гаргасан ба Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой нийт 35 тамирчин түүний он удаан жил ажилласан хөдөлмөрийн үр дүн юм. Мөн үндэсний бөхийн төрлөөр дархан аварга Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг, Ц.Бямба-Отгон зэрэг шавь нар нь Ардын төрийн наадмын нийт 12 түрүүг хүртжээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.