Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ЗАРИМ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА


Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жил, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн одон, медаль хүртээснийг Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Биеийн тамир, спортын улсын хорооны нягтлан бодогч А.Рита, Үндэсний шигшээ багийн мэргэжилтэн Ч.Туулыг шагнасан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн С.Номин, Салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл нарыг шагнаж урамшуулав.

А.Рита нь салбарын нягтлан бодох бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажилд үлгэр дуурайлал үзүүлээд зогсохгүй иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, хүн амын эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, урт наслахад чиглэгдсэн ажил, үйлчилгээ, “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”, Үндэсний спортын Улсын Нэгдсэн зөвлөгөөн, Монголын Бүх ард түмний болон Оюутан, залуучууд, хүүхдийн болон үндэсний спортын наадмуудыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцож ажилласан юм.  

Ч.Туул нь биеийн тамир, спортын салбарт 21 жил ажиллахдаа залуучуудын шигшээ багийн спортын төрлийг бүрдүүлэх, шигшээ багийн гэрээний биелэлтэд хяналт тавих, сургалт дасгалжуулалтын төвлөвлөлтийг боловсруулахад мэргэжил арга зүйгээр хангах ажлыг нэр төртэй зохион байгуулж ирсэн билээ.

С.Номин нь төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг байгууллагын бодлого чиглэлтэй  уялдуулан шалгуур үзүүлэлт бүрээр оновчтой  төлөвлөж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хяналт тавих,  тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа тэргүүний залуу ажилтан юм.

Г.Базархүрэл нь спортын салбарын Санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж, спортын салбарын өөрчлөлт, шинэчлэлтэд тулгуурласан санхүүгийн эрх зүйн баримт бичгийг боловсруулахад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусган бүртгэлийн арга аргачлалд шинэлэг санаа дэвшүүлж, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, тавигдах хяналтыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.