Мэдээ

МОНГОЛ УЛСАД 2024 ОНД ОЛОН УЛСЫН ЯМАР ТЭМЦЭЭН УРАЛДААН БОЛОХ ВЭ?


Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай найман уралдаан тэмцээнийг Монгол улсад зохион байгуулж байна. Он гарсаар мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Харин энэ оны долдугаар сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн X наадам, есдүгээр сарын 16-28-нд снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, тус сард кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Эдгээр тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулснаар эдийн засгийн орлого нэмэгдэх сайн талтай. Өнгөрсөн онд пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан юм.

Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум, зочид буудал, ресторанд 5.7 тэрбум, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг буюу нийт 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого орсон билээ.     

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.