Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.03.22-ны өдрийн байдлаар олимпод оролцох 21-н эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол:
2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ширээний теннисний шигшээ багийн тамирчид болох Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, Спортын мастер Б.Болор-Эрдэнэ нар Катар улсын Дохо хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулсан олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнээс тус тус эрх авлаа.
Мөн энэ өдөр Олон улсын боксын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатарын чансааг үндэслэн олимпод оролцох эрхийг нь баталгаажуулснаар манай эрэгтэй боксчид одоогоор 2 эрхтэй болоод байна. Түүнчлэн “Ширэн бээлий” клубийн тамирчин М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн -75кг-ийн жинд олимпод оролцох эрх авснаар Монголын спортын түүхэнд шинэ амжилт тогтоолоо.
Одоогоор эрхийн болзол хангасан тамирчдыг танилцуулбал:
ЧӨЛӨӨТ БӨХ
1. С. Батцэцэг -68 кг.
2. Т. Тулга -65 кг.
БОКС
3. Э. Цэндбаатар -57 кг.
4. Н.Мягмаржаргал(эм) -68 кг.
5. Б. Чинзориг -63 кг.
БАЙТ ХАРВАА
6. Б. Отгонболд.
БУУДЛАГА
7. О. Гүндэгмаа.
8. Э. Даваахүү.
9. О. Эсүгэн.
10. Ц. Анударь.
САГСАН БӨМБӨГ
11. 3×3 сагсан бөмбөгэмэгтэй баг.
ШИРЭЭНИЙ ТЕННИС
12. Э. Лхагвасүрэн.
13. Б. Болор-Эрдэнэ.
ХӨНГӨН АТЛЕТИК
14 Б.Сэр-Од.
15. Б. Бямбажав.
16. Б. Мөнхзаяа.
ПАРА ТАЕКВОНДО
17. Х. Энхтуяа.
18. Г. Болор-Эрдэнэ.
ПАРА ПАУЭРЛИФТИНГ
19. Э. Содномпилжээ.
ПАРА БАЙТ ХАРВАА
20. Н. Мөнхбаатар.
ПАРА БУУДЛАГА
22. З. Ганбаатар нар эрхийн болзолхангаад байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.