●ОУОХ~ны гишүүн 206 орон , дүрвэгчдийн баг нь 94 усан онгоц хөлөглөн, 6 км усан замыг туулан нээлтэд ёслол төгөлдөр "жагслаа".
●Франц улсын засгийн газар олимпын усан замын системийг шинэчлэхэд 1,6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ.
●Олимпын бамбарыг суут жүдоч Т.Ринье, алдарт гүйгч М.Перес нар асааж, "Парис-2024" бамбар нь францчуудын дэлхийд 1783 онд анхлан зохион бүтээсэн агаарын бөмбөлөгт бадамлан ассаар байх болжээ.
●Олимпын цадигт анх удаа орон орны тамирчид усан флотоор хөвж, нээлтэд хөл амар хөгжилтэй оролцжээ.
●Энэ удаагийн олимпын нээлтэд уригдсан орнуудаас 120 ерөнхийлөгч, ерөнхий сайд хүрэлцэн ирсэн нь дээд амжилт болжээ.
● Наадмын аюулгүй байдлын албанд Францын хүчний байгууллагын 45000 цэрэг, офицер; 24000 хувийн мөрдөгч; 18000 армийн ажилтнууд дайчлагджээ.Түүнчлэн найрсаг харилцаатай 45 орны 1100 мэргэжил нэгт нөхөд Францад иржээ.
Эх сурвалж соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.