Мэдээ

М.ЭНХЖАРГАЛ ТИВ, ДЭЛХИЙН АВАРГА ХАТИЧЕ АКБАШИТАЙ ТУЛАЛДАНА


"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатиче Акбаштай хүрэл медалийн төлөө тулалдах билээ. Тэрбээр эхний тулаанаа Италийн тамирчныг илт давуу ялсан бол шөвгийн 16-д Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоараг илүүрхэн ялсан юм. Харин хүрлийн төлөө тулалдах Туркийн тамирчин Хатиче Акбаши нь 2022 онд эх орондоо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивдээ аваргалсан тамирчин байна. Тэд өнөөдөр 23:20 цагт шийдвэрлэх тулаан хийх ба ялсан нь медалийн тавцанд гарч, ялагдсан нь эх орондоо медальгүй буцах юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.