Мэдээ

“ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМ ГАДААДЫН ҮЗЭГЧГҮЙ ЯВАГДАНА

“Токио-2020” зуны олимпын наадмыг Зохион байгуулах хороо, Японы Засгийн газар, Токио хот, Олон улсын паралимпын хороо, ОУОХ-ны хамтарсан таван талт хуралдаан 2021.03.20-ны өдөр боллоо.

Японы улс цар тахлын улмаас Токиогийн олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор гадаадын сайн дурынхныг ч ажиллуулах шаардлагагүй болжээ.

Мөн зарагдсан тасалбарын үнийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Харин дотоодын үзэгчдийн тоо, хязгаарлалтын талаар ирэх сард шийдвэр гаргана.

Цар тахлын улмаас олимпийн наадам зохион байгуулах хорооноос гаргасан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг дэлхийн улс орнуудад уриалсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.