Мэдээ

М.ЭНХЖАРГАЛ ОЛИМПЫН МЕДАЛЬТАЙ АНХНЫ МОНГОЛ ЭМЭГТЭЙ БОКСЧИН БОЛОХ УУ?


"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатиче Акбаштай хүрэл медалийн төлөө тулалдах билээ.
Тэрбээр эхний тулаандаа Италийн тамирчныг төвөггүй буулган авсан бол шөвгийн 16-д Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоараг илүүрхсэн юм.
Харин хүрлийн төлөө тулалдах Туркийн тамирчин Хатиче Акбаши нь 2022 онд эх орондоо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивдээ аваргалсан амаргүй тамирчин байна. Тэд өнөөдөр 23:20 цагт шийдвэрлэх тулаан хийх ба ялсан нь медалийн тавцанд гарч, ялагдсан нь эх орондоо медальгүй буцах юм. Хэрэв М.Энхжаргал өрсөлдөгчөө ялсан тохиолдолд олимпын наадмаас медаль хүртсэн Монголын боксын найм дахь тамирчин, Монголын анхны олимпын медальт эмэгтэй боксчин болно.
ОЛИМПЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН БОКСЫН ТАМИРЧИД:
📌"Сөүл-1988" олимпоос Н.Энхбат хүрэл
📌"Барселона-1992" олимпоос Н.Баярсайхан хүрэл
📌"Бээжин-2008" олимпоос П.Сэрдамба мөнгө
📌"Бээжин-2008" олимпоос Э.Бадар-Ууган алт
📌"Лондон-2012" олимпоос У.Мөнх-Эрдэнэ хүрэл
📌"Лондон-2012" олимпоос Н.Төгсцогт мөнгө
📌"Рио-2016" олимпоос Д.Отгондалай хүрэл
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.