“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Дэлхийн аварга Б.Баасанхүү алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр Японы бөхийг ялсан тохиолдолд Монгол Улсын олимпын гурав дахь алтан медальтан болох билээ. Б.Баасанхүү олимпын наадмын 31 дэх медалийг эх орондоо авчирлаа. Тэр 2024 онд УАШТ-ээс алт, Азийн АШТ-ий алт, “Душанбе-2024 Их дуулгын алт, “Абу Даби-2024” ДАШТ-ээс алтан медаль хүртсэн бөгөөд нэг жилийн дотор их дуулга, тив, дэлхийн аварга болсон тамирчин ховор билээ. Хэрэв олимпын аварга болсон тохиолдолд олимп, дэлхийн аварга цолтой анхны монгол тамирчин болох ба олимпын алтан медальтай Монголын анхны эмэгтэй тамирчин болно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.