Мэдээ

“ПАРИС:2024”: М.ЭНХЖАРГАЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТУЛААНД ЯЛАГДЛАА


"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал өнөөдөр хагас шигшээд шалгарах тулаанд Туркийн тамирчин, Дэлхийн аварга Хатиче Акбашид ялагдлаа. Хатиче Акбаши нь 2022 оны дэлхий аварга, Ази тивээс алтан медаль хүртсэн туршлага илүү боксчин байв. М.Энхжаргал Парисын рингийг энэ хүргээд орхиж буй хэдий ч олимпын наадсын медалийн төлөө өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй боксчин болж чадлаа. Хэрэв М.Энхжаргал ялсан бол олимпын наадмаас медаль хүртсэн Монголын боксын найм дахь тамирчин, Монголын анхны олимпын медальт эмэгтэй боксчин болох байлаа. Монголын ширэн бээлийтнүүдийн олимп дахь өрсөлдөөн ийнхүү өндөрлөж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.