Мэдээ

ЯЙЗҮ ХОТЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл өнөөдөр Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр өмнө нь байгуулсан санамж бигийн хүрээнд хоёр тал тодорхой хийх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн Япон улсаас спортын аялал жуулчлал, залуучуудыг дэмжих бодлогын хүрээнд санал солилцсон юм.

Талууд өмнө нь нийтийн биеийн тамирын боловсролыг иргэдийн дунд дээшлүүлэх, иргэн бүрт чиглэсэн оновчтой арга хэмжээг нэвтрүүлэх зорилгоор Япон улсын биеийн тамирын чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг судлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор санамж бичгийг 2023 онд байгуулсан билээ.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Яйзү хотын дарга Накано Хиромичид Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.

Биеийн тамир, спортын улсын хороо, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой хамтран чөлөөт бөх, сагсан бөмбөгийн 3х3, пара хөнгөн атлетик, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчдыг зуны олимп, паралимпын өмнөх бэлтгэлжилтийг хангах ажлыг зохион байгуулж ирсэн. Түүнчлэн  2018, 2019 онуудад биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчдын "Япон улс дахь нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлого, спортын арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалт” сэдэвт сургалтыг  40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.