Мэдээ

“ПАРИС-2024”: О.ЕСҮГЭН ДОЛДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА


“ПАРИС-2024” зуны олимпын наадмын зургаа дахь өдөр буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн шилдэг наймд цэц сорив. Тэрбээр финалын шатанд 407.6 оноогоор долдугаар байрт орж, олимпын наадамд эмэгтэй урт бууны төрлөөр шигшээд шалгарсан анх Монгол тамирчин боллоо.
Мөн "Парис-2024" олимпын наадмын эрх авсан Монголын анхны тамирчин юм. Буудлага спортын төрлөөр манай улсын баг тамирчид олимпын наадмаас нэг мөнгө, нэг хүрэл медальтай боловч урт бууны төрлөөр медаль аваагүй билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.