Мэдээ

ЖҮДО: МОНГОЛЫН БАГ 13 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам хоёр дахь өдрөө өрнөж байна. Наадмын эхний тэмцээн болох жүдо бөхийн төрөлд Монгол, ОХУ, БНХАУ-ын охид, хөвгүүдийн нийт 16 жинд өрсөлдлөө.
Багийн дүнгээр охидын ангилалд Монгол Улсын нэгдүгээр баг (6 алт, 2 мөнгөн медальтай) тэргүүлж, Монгол Улсын хоёрдугаар баг (алт 2, мөнгө 4, хүрэл 1) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (мөнгө 1, хүрэл 5) удаалав.
Хөвгүүдийн ангилалд Монгол Улсын хоёрдугаар баг (алт 3, мөнгө 3, хүрэл 2) нэгдүгээр байрт шалгарсан бол Монгол Улсын нэгдүгээр баг (алт 2, мөнгө 3, хүрэл 3) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (алт 2, мөнгө 2, хүрэл 4) гуравдугаар байрт шалгарлаа.
Харин БНХАУ-ын баг дөрөвдүгээр байрт орсон байна.
Энэ наадамд өмнө нь өрсөлдөж байсан одоогийн шилдэгүүдийг нэрлэвэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар нар юм.
Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн есөн төрөлд өрсөлдөж байгаа ба үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтаж байгаа билээ.
Тэмцээний дүн:
Охидын 40 кг-ын жинд:
1. Б.Амин-Эрдэнэ /Монгол/
2. М.Юхан /БНХАУ/
3. О.Алексевна /ОХУ/
44 кг-ын жинд:
1. М.Сарантуяа /Монгол/
2. Э.Мөнгөнцэцэг /Монгол/
3. В.Александровна/ОХУ/
48 кг-ын жинд:
1. С.Ариунцэцэг /Монгол/
2. А.Хонгорзул /Монгол/
3. Э.Артемовна /ОХУ/
52 кг-ын жинд:
1. Б.Гүндэгмаа /Монгол/
2. Л.Булган /Монгол/
3. М.Иванова /ОХУ/
57 кг-ын жинд:
1. Г.Энхжин /Монгол/
2. М.Жоржевна /ОХУ/
3. Л.Нармандах /Монгол/
63 кг-ын жинд:
1. Х.Маралмаа /Монгол/
2. Б.Ариундарь /Монгол/
3. М.Николевна /ОХУ/
3. Аожиа /БНХАУ/
-70 кг-ын жинд:
1. Э.Буян-Өлзий /Монгол/
2. Б.Өлзийнаран /Монгол/
3. Вү.Жисихүлэнг /БНХАУ/
3. Фенгизихихү /БНХАУ/
+70 кг-ын жинд:
1. М.Азжаргал /Монгол/
2. Б.Чинболор /Монгол/
Хөвгүүдийн 50 кг-ын жинд:
1. П.Алтанцоож /Монгол/
2. А.Цагаанбаатар /Монгол/
3. Эн Хэжияа /БНХАУ/
3. А. Леонидович /ОХУ/
55 кг-ын жинд:
1. Б.Содмандах /Монгол/
2. Г.М.Романович /ОХУ/
3. У.Буянхүү /Монгол/
3. Бао Зикианг /БНХАУ/
60 кг-ын жинд:
1. Н.Тэгш-Очир /Монгол/
2. К.В.Николаевич /ОХУ/
3. Нан Динг /БНХАУ/
3. Б.Чингүнжав /Монгол/
66 кг-ын жинд:
1. Б.Түвшинжаргал /Монгол/
2. Б.Хангал /Монгол/
3. С.Д.Александрович /ОХУ/
3. Хү Риган /БНХАУ/
73 кг-ынх жинд
1. В.Р.Дестович /ОХУ/
2. Г.Элбэг /Монгол/
3. Ч.Элбэгсайхан /Монгол/
3. Сан Дийр /БНХАУ/
81 кг-ын жинд:
1. Г.И.Рапович /ОХУ/
2. Н.Лхагва-Очир /Монгол/
3. Ао Мүки /БНХАУ/
3. Ү.Бүрэнтөгс /Монгол/
-90 кг-ын жинд
1. Бай Гула /БНХАУ/
2. А.Сүхбат /Монгол/
3. Б.Сүхбат /Монгол/
3. В.Н. Александрович /ОХУ/
+90 кг-ын жинд
1. П.Төгөлдөр /Монгол/
2. Б.Баднаанямбуу /Монгол/
3. Еижили /БНХАУ/
3. Б.А.Павлович /ОХУ/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.