Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа Үндэсний шигшээ баг ОХУ-ын 3-р дивизоны “Тюмен” багтай 2020.03.21-ний өдөр сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийжээ. Энэ тоглолтын өмнө манай шигшээ баг Украйн болон Туркийн багтай 3 тоглолт хийж ялагдаад
байсан юм.
Дөрвөн улсын нөхөрсөг тоглолтод оролцож буй багуудаас хамгийн хүчирхэг нь “Тюмен” баг байсан ч манай шигшээ баг эцсийн дүнд тоглолтыг тэнцээгээр дуусгажээ.
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Турк улс дахь бэлтгэлээ дуусгаад үргэлжлүүлэн Тажикстан улсын нийслэл Душанбе хотыг зорино. Улмаар 2020.03.25-ны өдөр “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны Тажикстан улсын эсрэг хийх тоглолт хүлээж байна. Тус тоглолтыг Монголын цагаар 21:00 цагт SPS Classic сувгаар хүлээн авч үзэх боломжтой.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.