Мэдээ

МОНГОЛЧУУД ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬТАН БОЛСОН ӨДӨР


Өнөөдөр наймдугаар сарын 14-ний өдөр. 16 жилийн тэртээ Бээжингийн олимпын наадмын тэнгэрт Монголын далбаа намирч, төрийн дуулал эгшиглэх тэр мөчид монгол хүн бүрийн цээжинд омогшил, бардамнал дүрэлзэж байсныг мартах учиргүй. Монголчуудын олон жил тээсэн хүлээлтийг тайлсан эрхэм хүмүүн бол Найдангийн Түвшинбаяр. Тэр монголчуудын 44 жил хүлээсэн олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчирсан анхны тамирчин. Н.Түвшинбаяр аз одоор бус, бэлтгэл сургуулилт, хөлс хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрсэн гэдгээ Лондоны олимпод баталж чадсан гавьяатан. Монголын анхны олимпын хос медальт тамирчин хэмээх эрхэм алдар бас түүнийх ээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.