Хүн төрөлхтний хосгүй гайхамшигт нүүдэлчин өв, соёлыг нэгэн дор цогцлоосон “Нүүдэлчин” дэлхийн фестиваль өнөөдөр эхэллээ. Фестивальд нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид соёлын салбарын 150 гаруй байгууллага, соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөртэй арга хэмжээ болж байна.
Гадаадын 12 улсын 140 гаруй оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан хүргэж байгаа ба энэ жил өргөн цар хүрээнд болж буйг онцлоё. Энэ жилийн арга хэмжээнд үндэсний спортын 10 төрөлд өрсөлдөөн өрнөж байгаа бол үндэсний спортын 13 төрлөөр үзүүлэх тоглолт болж байгаа юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.