Налайх дүүргийн Тайж хайрханд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “НҮҮДЭЛЧИН" дэлхийн фестиваль энэ сарын 16-18-нд Налайх дүүргийн Тайж хайрханд болж байна. Өнөөдөр тус фестивалийн улс, аймгийн цолтой бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд эхэллээ. Үндэсний бөхийн улс, аймгийн цолтны барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, улсын начин Ч.Батчулуун, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс тэргүүтэй 128 бөх хүч үзэж байна. Маргааш энэ барилдааны түрүү бөх тодрох юм. Бөхийн барилдааны зүүний магнай улсын заан Д.Анар өнгөрсөн зургадугаар сард Монгол улсад Орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.