"Парис 2024” зуны Паралимпын наадмыг тохиолдуулан ЮНЕСКО болон Олон улсын паралимпын хорооноос хамтран БНФУ-ын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулсан "Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, ашиг тусыг хүртэх нь" сэдэвт бага хурал зохион байгуулагдлаа.
Монгол Улсын тухайд Засгийн газраас пара спортоор хичээллэх тамирчдад тусгай бэлтгэл хийх, спортын олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж буй нь ЮНЕСКО-гийн “Fit for Life”хөтөлбөртэй уялдаж байгааг онцлон цаашид энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин бага хурлын үеэр илэрхийллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.