“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна. Өнөөдөр манай улсаас таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө. Г.Болор-Эрдэнэ нь дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга тамирчин юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.