“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Өнөөдөр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Лхажавын Туруунаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Грекийн жүдоч Теодра Пасчалдоуд даралтаар цэвэр ялагдаж, шагналт тавдугаар байрт орлоо. Түүний хувьд 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв. Монгол Улсын баг энэ удаагийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 52 дугаар байрт жагсаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.