
Өнөөдөр манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл
медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж, цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин болж байна. Өмнө нь “Рио-2016”-гоос хүрэл, “Токио-2020”-гоос алтан медаль хүртэж байв.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.