Мэдээ

МОНГОЛЫН ШАТАРЧИД ДЭЛХИЙН ШАТРЫН 45 ДУГААР ОЛИМПИАДАД ӨРСӨЛДӨЖ БАЙНА


Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийншатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийнтэмцээнд 194 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийндасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IMГ.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нарөрсөлдөж буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчинБ.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөжбайгаа юм.

Манай улсын шатарчид2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэннь хамгийн өндөр амжилт болсон. Харин Монголын тамирчдаас тус тэмцээнд үзүүлсэнхамгийн өндөр амжилт гэвэл, 1960 онд Л.Мягмарсүрэн IV ширээнд алт, 1964 онд Т.Үйтүмэн II ширээнд алт, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртэж байв. Энэ тэмцээндМонголын эрэгтэй шатарчид 1956 онд анхлан оролцож байсан бол эмэгтэй шатарчид1963 онд анхлан оролцсон түүхтэй.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.