Төсөл (4) 2024.09.08
"СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ" ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журам нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, авьяас билэг, бие хүн болон төлөвших чадавх хөгжлийг дэмжих, нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцэх соёл, спортын үйл ажиллагаа урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөгүй орчинд оролцуулах, эрхийг хамгаалах харилцааг зохицуулна. 1.2. Энэ журмыг хэрэгжүүлэхэд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц (2.1,3.1 , 12.1, 29.1.а, 31.1,2) , Хүүхдийн эрхийн тухай хууль (6.4, 6.5, 8.1.1, 9.1.6, 10.1.3,4, 20.1, 20.3) , Хүүхэд хамгааллын тухай хууль (27.1, 27.2, 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7) , Соёлын тухай хууль (8.6, 11.2, 36.3 37.3, 38.9), Биеийн тамир, спортын тухай хууль (13.2,16.2,18.1,18.5) ,Үндэсний их баяр наадмын тухай хууль(10.2,3,14.7.7-11) ийн холбогдох заалтыг удирдлага болгоно. 1.3. Эх орондоо болон гадаад оронд зохиогдох хүүхдийг оролцуулах соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээ нь зохих хууль тогтоомжийн дагуу төлөвлөгдөн1 , хүүхдийг оролцуулахаа соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүлийн төрийн захиргааны зохих шатны аль нэг байгууллага, албан тушаалтанд бүртгүүлсэн, хуулиар хориглогдоогүй2 байна. 1.4. Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээ гадаад улсад явагдах түүнд хүүхэд оролцох3 бол хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцах төрийн захиргааны байгууллагаас хүүхэд хамгааллын тодорхойлолт авч эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлд хавсарган хүүхдийг уг үйл ажиллагаанд оролцуулахаар зохион байгуулна. 1.5. Хүүхэд оролцох соёлын үйл ажиллагаанд соёлын өвийг хамгаалах, музей, номын сангийн үйлчилгээ, ном, утга зохиолын бүтээл туурвих түгээх, хөгжмийн урлагийн бүтээл туурвих, үйлдвэрлэх, түгээх, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, дүрслэх урлаг, гэрэл зураг, гар урлал, хэрэглээний урлагийн бүтээл, кино урлаг, дуу-дүрсний уран бүтээл, интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл туурвих, дизайн, архитектурын бүтээл туурвих, түгээхтэй холбоотой болон соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, наадам зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаа үйл ажиллагаа, соёл судлалын үйл ажиллагаа зэргийг 4 харин спортын үйл ажиллагаанд спортын тэмцээн5 , спортын наадам6 үндэсний спорт7ын сургалт дасгалжуулалт, уг 1 БТСтХ ийн 17.3 2 Соёлын тухай хуулийн 6.1, 3 Соёлын тухай хуулийн 14.1.5. 4 Соёлын тухай хуулийн 9.1 5 БТСтХ ийн 4.1.6. тогтоосон дүрмийн дагуу өрсөлдөх үйл явц; 6 БТСтХ ийн 4.1.7." " гэж нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээний нэгдэл; 7 БТСтХ ийн 4.1.5 үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт спорт; 2 спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаа, бусад арга хэмжээ8д хүүхдийн чуулган шалгалт, олимпиад, хүүхдийн байгууллага, хамт олны хөгжлийн ажиллагаа хамаарна. 1.6. Хүүхдийг оролцуулах спортын тэмцээн, наадам нь улсын хэмжээнд спортын төрлийн онцлогоос хамаарч сум, дүүрэг, аймаг, нийслэл, бүс, улсын гэсэн шат дарааллаар, олон улсын олимпийн хорооноос зохион байгуулагдах тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцэн, Биеийн тамир, спортын улсын хорооноос баталсан хуваарийн дагуу9 явагдах бөгөөд уг хуваарьт ороогүй спортын тэмцээн, хууль тогтоомжид зааснаар урьдчилан мэдэгдээгүй орон нутгийн чанартай спортын үйл ажиллагаанд мөн урьдчилан хүүхдийг оролцуулахаа холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, бүртгүүлээгүй улсын хэмжээний, орон нутгийн чанартай соёлын болон бусад арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй. 1.7. Хүүхдийг оролцуулах соёл, урлагийн тоглолт, бусад арга хэмжээ, спортын бүх төрлийн уралдаан тэмцээн, үндэсний хурдан морины уралдааны үйл ажиллагааг зохион байгуулах бүх талууд уг арга хэмжээний хүрээний болон бэлтгэл ажлын үед хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд сөрөг нөлөөлөх эрсдэлт нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ. 1.8. Хүүхэд оролцох соёл, спортын үйл ажиллагааг зохион байгуулах, оролцуулах үүрэг бүхий бүх тал (үндэсний соёлын байгууллага, соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл бүхий этгээд, спортын холбоо, клуб10 , дасгалжуулагч11 болон бусад эрх үүрэг бүхий этгээд ) үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. 1.8.1. хүүхдийн сурах сонирхлыг хангах, дээд ашиг, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах; 1.8.2. журмын дагуух үйл ажиллагаанд хүүхэд түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй байх; 1.8.3. Спортын үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн онцлог, оюуны болон бие бялдрын хөгжилд нийцсэн сонгох боломж, хувилбартай, нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих; 1.8.4. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд хүүхдийн нас, бие сэтгэхүй, төлөвшил, хөгжлийн онцлог хэрэгцээг харгалзан хувийн болон гэр бүлийн нууц, эмзэг мэдээлэлд болгоомжтой, хүндэтгэлтэй хандах, аль болох нууцлах, нэр төрийг нь эрхэмлэх; 1.8.5. соёл, спортын үйлчилгээ нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн, эерэг харилцаа, хандлагад суурилсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн хэрэгжүүлдэг байх; 1.8.6. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тамирчныг бие эрхтэн, хөгжлийн онцлогийн адил түвшинд нь өрсөлдүүлэх зарчмыг баримтлax12 , уралдаанч хүүхдийг суралцахад дэмжих, сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх; 8 ХХтХ ийн 27.1 9 БТСтХ ийн 17.1,17.2 10 БТСтХ ийн 4.1.11-12 11 БТСтХ ийн 4.1.9. 12 БТСтХ ийн 19.2 3 1.8.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг спортын тэмцээн, соёлын наадам, арга хэмжээнд оролцоход төрийн байгууллага, спортын холбоод дэмжлэг үзүүлэх13 , 1.8.8. Хүүхдийг оролцуулах үйл ажиллагаа, арга хэмжээнд талууд соёлын, биеийн тамир, спортын, хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд (хамтран болон дангаар) баталсан Хүүхэд хамгааллын бодлого мөн тухайн байгууллага нэгжийн Хүүхэд хамгааллын бодлого, журмыг мөрддөг байх; 1.8.9. Хүүхдийг оролцуулах соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээний удирдамж, хөтөлбөр цагийн хуваарь, зохион байгуулалтад хүүхдийн эрхэд тулгуурласан зарчмаар хандан орон байр, хоол хүнс, үйлчилгээ, барилга байгууламж, заал, талбай нь стандартын, эрүүл ахуйн шаардлага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ, техникийн шаардлагыг тус тус хангасан байх 14 . 1.8.10. хүүхэд оролцох соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээ нь улс төрийн нам, хувь хүн, хуулийн этгээдийн хувийн ашиг сонирхол, шударга бус өрсөлдөөнөөс ангид байх; Хоёр. Удирдлага, зохион байгуулалт 2.1. Журмыг эцэг эх, олон нийт бусад талын дэмжлэг, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжид заасан үүрэг бүхий оролцоонд үндэслэн Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын Улсын хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран хэрэгжилтийг ханган хянаж, гэр бүл, хүүхдийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэгтгэн тайлагнаx; 2.2. Хүүхдийг оролцуулах хууль тогтоомжид заасан соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээг хариуцан зохион байгуулагч тал нь батлагдсан удирдамж, зааврыг тухайн арга хэмжээний хамрах хүрээ, түвшнээс шалгаалан хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар түүний харъяа салбар нэгж болон сум, баг, хороонд Засаг дарга, холбогдох албан тушаалтан, хяналтын улсын байцаагч нарт урьдчилан хүргүүлж мэдэгдэн, хамтран ажиллах, хянах тавих нөхцөлийг бүрдүүлсэн байх; 2.3. Журмын 2.2-т зааснаас бусад орон нутгийн чанартай арга хэмжээг зохион байгуулагч тал нь баг, хороо, сум, дүүргийн хүүхэд, гэр бүлийн, соёл, Биеийн тамир, спортын албан тушаалтан, Засаг даргад ажлын 10 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх бөгөөд соёл, спорт, хүүхэд гэр бүлийн байгууллага, мэргэжлийн холбоо15, төрөлжсөн байгууллага, бусад талууд тухайн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, стандарт, оролцох хүүхдийн бүртгэл, түүний аюулгүй байдлыг хангах, хичээл хоцрогдлоос сэргийлэх болон тухайн үйл ажиллагаа, орчны сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавьж тайлагнах нөхцөлийг бүрдүүлж ажиллах; Гурав. Соёл, спортын үйл ажиллагаанд талуудын эрх, үүрэг, хариуцлага 3.1. Үйл ажиллагааг зохион байгуулагч талын үүрэг, хариуцлага 13 БТСтХ ийн 19.1 14 БТСтХ ийн 26.1, 26.3 15 БТСтХ ийн 17.4 4 3.1.1. Үйл ажиллагаагаа энэхүү журмын дагуу хэрэгжүүлэхдээ оролцогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, орчин нөхцөлийг хянах, үнэлэх хуудас (1,2,3) ыг ашиглан дүгнэлт гаргах; 3.1.2. Хүүхдийг оролцуулах соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах байгууллага, нэгж нь уг үйл ажиллагааны талаар бодлого, хөтөлбөртэй байх бөгөөд эрх бүхий этгээдээс баталсан хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах; 3.1.3. Зохион байгуулж буй үйл ажиллагааны зорилго нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн эрэлт хэрэгцээнд тохирох, авьяас чадварыг нээх, хөгжил, төлөвшлийг дэмжихэд чиглэх; 3.1.4. хөгжлийн бэрхшээлтэй, онцгой халамж, анхаарал шаардах, угсаатан болон хэлний цөөнх, нутгийн уугуул иргэдэд харьяалагдах хүүхдийн оролцох эрхийг хүлээн зөвшөөрч боломж бүрдүүлж, тусгай хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлж, дэмжих; 3.1.5. Мөрдвөл зохих хүүхэд хамгааллын бодлого, журам, ёс зүйн дүрмийн заалтыг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлж, учирч болзошгүй аюул, хор нөлөө, зүй бус хандлага илэрвэл таслан зогсоож, мэдээлэхийг оролцогч хүүхэд тэдний асран хамгаалагч, бусад бүх талуудаас шаардах, хянах; 3.1.6. Хүүхэд оролцох үйл ажиллагааны удирдамжид хүүхдийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг тооцоолсон, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг заавал тусгасан байх бөгөөд үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөр цагийн хуваарь, унаа тээвэр, байр орон, хоол хүнс, эмнэлэг үйлчилгээтэй холбоотой мэдээлэл нь оролцогч хүүхдэд бүрэн нээлттэй, ойлгомжтой, тодорхой хэлбэрээр урьдчилан түгээгдсэн байх; 3.1.7. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцох хүүхдийг эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулах шаардлага тавих, хянах; 3.1.8. удирдамжийн хүрээнд хүүхэдтэй ажиллах үүрэг бүхий албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагч болон тэднийг оролцуулах байгууллага, хариуцах багш, мэргэжилтэнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгч, хариуцлагын гэрээтэй ажиллахыг шаардах, бүртгэх; 3.1.9. Хүүхэд оролцох арга хэмжээг зохион байгуулах орчинд нөлөөллийн урьдчилсан үнэлгээ хийж, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөг бууруулах, арилгах, сэргийлэх арга хэмжээ авч ажиллах; (3.1.1 тэй нэгтгэж үзэх) 3.1.10. зохион байгуулагч талууд нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдэл гэмтлийн үед эмнэлэг, үйлчилгээний анхны тусламж үзүүлэх зэрэг нөхцөлийг бэлтгэх, оролцогч талтай хамтран хүүхдийг байрлуулах, тээвэрлэх нөхцөлийн аюулгүй байдлыг хангаж, хянаж ажиллах; 3.1.11. хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэх; 3.1.12. Хууль ёсны шийдвэрээр болох хурдан морины уралдааны цаг хугацаа, газар, орон, зам талбай, гараа барианы төхөөрөмж, хүн, мал эмнэлэг, хүүхэд хамгааллын үйлчилгээний бэлэн байдал болон уралдааны зохион байгуулалт нь морь унаж уралдах хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг хянаж, бүрдүүлсэн байх; 3.1.13. Хурдан морь унах уралдаанч хүүхдийг бүртгэх, оролцуулах, аюулгүй байдлыг хангах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагааны орчин нөхцөл, стандарт шаардлагыг хангах байдлыг хянах, эрх үүрэг бүхий талуудад ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх, хамтран ажиллах; 3.1.14. гадаад улс оронд болох соёл, спортын үйл ажиллагаанд хүүхэд оролцуулахад тухайн орны соёл, байгаль, цаг уур, хоол хүнс, тээвэр унаа, байр орон болон хүүхэд хамгааллын дүрэм, журам, зардал санхүүжилт, шагнал урамшуулал зэрэг шаардлагатай мэдээллийг оролцогч талуудад урьдчилан танилцуулж бэлтгэх; 3.1.15. Соёл, спортын үйл ажиллагааг зохион байгуулагч нь энэхүү журам, холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл оролцогчид 5 болон бусад талуудын үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулсан нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх. 3.2. Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцуулах байгууллагын үүрэг, хариуцлага 3.2.1. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцох болон уралдаанч хүүхдийн хувьд хуульд заасан насны шаардлагыг ханган зохих журамд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, дүгнэлт авах, биеийн онцлог, эрүүл мэнд, бие бялдарт тохирсон бэлтгэл сургуулилт хийлгэх, сургалт, хичээлийн ачааллыг тэнцвэржүүлэх; 3.2.2. Арга хэмжээнд оролцуулах хүүхдийн хувийн бэлтгэлийг хангуулахад хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах; 3.2.3. Журмын дагуух үйл ажиллагаа, арга хэмжээний бэлтгэл болон тухайн үндсэн арга хэмжээнд хүүхдийг оролцуулах цагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 84.3 дахь хэсэгт заасан "Насанд хүрээгүй хүний 7 хоногийн ажлын цаг 30 цагаас илүүгүй байх" заалтыг мөрдөх; 3.2.4. Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцуулах, бэлтгэл хангах мэргэжлийн багш, дасгалжуулагч тэдний багийн гишүүд нь хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж шаардлагатай нэмэлт, зөвлөгөө заавраар хангагдсан байх; 3.2.5. хүүхдийг хариуцагч этгээд, багш, дасгалжуулагч, мэргэжилтний ажлын удирдамжид хүүхдийг асран хамгаалах үүргийг тодорхойлж тусгасан байх; 3.2.6. эрүүл мэндийн зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас тухайн үйл ажиллагаанд хүүхэд оролцох боломжгүй тохиолдолд багш, дасгалжуулагч, уяач, эцэг эх болон бусад оролцогч талууд хүүхдийн гаргасан шийдвэрийг хүндэтгэх; 3.2.7. Төлбөр, шагнал урамшуулал бүхий үйл ажиллагаанд оролцсон хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч болон хүүхэдтэй тохиролцох, орлогын хувь хэмжээг олгох; 3.2.8. Багаар оролцсон үйл ажиллагааны бай, шагнал, урамшууллыг хүүхдэд шударга хувиарлах, хувьд нь өгсөн бэлэг дурсгалыг хүүхдэд үлдээх; 3.2.9. Хүүхэд соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд нэг долоо хоногоос дээш хугацаагаар оролцох үед хичээл сургалтын цаг тасрах, хоцрох нөхцөлийг тооцон, тэдгээрийг нөхөх арилгах арга хэлбэрийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь холбогдох талуудтай нэгдсэн зөвшилцөл, шийдвэрт хүрсэн байх, харин төрийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцсон хүүхдийн хичээл нөхөх, хоцрогдол арилгах асуудлыг сургуулийн захиргаа хариуцан хэрэгжүүлэх; 3.2.10. Хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгслийн аюулгүй үйлчилгээг хянах хуудас 01 ыг ашиглан шалгаж дүгнэн баталгаажуулж ажиллах; 3.2.11. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцох хүүхдийн бэлтгэл, аюулгүй байдлыг хянах хуудас 02-ыг ашиглан дүгнэж ажиллах; 3.2.12. Хүүхэд оролцох соёл, спортын үйл ажиллагааны орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээний хуудас 03 ыг ашиглан үнэлгээ, дүгнэлт гарган баримтуулж ажиллах. 3.2.13. Гадаад улс оронд зохиогдох соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд хүүхдийг оролцуулахад асран хамгаалагч, хариуцагчийг зохих ёсоор томилуулж, ажлын удирдамж, гэрээнд хуульд тогтоомжийн дагуу зүйл заалтыг тусгуулж хянах; 3.2.14. Дээрх удирдамжид холбогдох байгууллага, салбар, нэгжийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зүйл заалтыг нэгбүрчлэн тусгасан эсхүл хавсаргасан байх; 3.2.15. Хүүхэд асран хамгаалагч, хариуцагчийн гэрээнд уг үйл ажиллагаанд оролцохтой холбоотойгоор алга болох, төөрөх, хулгайлагдах, хуурагдах, улмаар хүний наймаа, 6 хүүхдийн худалдаа, хөдөлмөрийн болон бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх зэрэг аюул, эрсдэлийг урьдчилан үнэлэх, эрсдэлээс бүрэн сэргийлэх, хамгаалах нөхцөлийг нягталж хянасан байх; 3.2.16. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь зөвшөөрөл аваагүй, холбогдох даатгалд даатгуулаагүй тохиолдолд соёлын гадаад үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүнийг оролцуулахгүй16 . (спорт, бусад арга хэмжээг нэмэх эсэх) 3.2.17. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд хүүхдийг оролцуулах байгууллага үүргээ үл биелүүлсэн, алдаа зөрчил гаргасан нөхцөлд буруутай нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх. 3.3. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд хүүхдийг оролцуулах эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон багш, дасгалжуулагч, уяач, мэргэжилтний эрх, үүрэг, хариуцлага 3.3.1. хүүхэд өөрөө болон хүүхдийг оролцуулахыг хүсч, зөвлөх этгээдээс тухайн соёл, спортын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа хүүхэдтэйгээ хэрхэн бэлтгэж, оролцох боломж, ач холбогдол, аюулгүй байдлыг хангах хамгаалах хэрэгцээ болон зарим сөрөг нөлөө тухайлбал хичээл сургалтын тасалдал, хоцрогдлыг нөхөх арилгах арга зам зэргийн талаар сайтар ярилцах, зөвшилцөх, хамтран шийдвэр гаргах эрхтэй. 3.3.2. эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон сургуулийн захиргаа нь соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийн оролцох эрхийг хүндэтгэх, хүсэл, сонирхлыг харгалзан, нас, бие бялдар, сэтгэхүйн онцлогт тохирсон үйл ажиллагаанд оролцуулахыг дэмжих, оролцох хүсэлтэй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл авах, түүнийг зохион байгуулагч болон хүүхдийг оролцуулах хүсэлтэй, боломжтой талыг судлах, саналаа хэлэх, хүүхэдтэй болон багш дасгалжуулагчтай нь ярилцах зөвшөөрлөө бичгээр гаргаж өгөх, хичээл сургалтын хоцрогдол, тасалдлыг арилгах үүрэгтэй; 3.3.3. Хүүхэд соёл, спортын арга хэмжээ, үйл ажиллагаанд нэг долоо хоногоос дээш хугацаагаар оролцох болсон үед хичээл сургалтын цаг тасрах, хоцрох нөхцөлийг тооцож, тэдгээрийг нөхөх арилгах арга хэлбэрийг сургууль, багш, бусад холбогдох талтай ярилцан хүүхэдтэйгээ хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргах; 3.3.4. хүүхдээ эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал, үзлэг шинжилгээнд хамруулах, дүгнэлт гаргуулах, хэрэв гадаад улс оронд явж оролцох бол паспорт бичиг баримтыг бэлтгэх, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд давхар хамруулах; 3.3.5. хүүхдийг төлөвлөсөн үйл ажиллагаанд оролцуулах зорилгоор тодорxой хугацаанд хариуцах этгээд (багш, эмч, дасгалжуулагч мэргэжилтэн, уяач зэрэг) тэй хүүхдийг асран хамгаалах гэрээ хэлцэл хийх эрхтэй. Ингэхдээ хүүхдийн нас, жендэрийг харгалзан бага насны 10 хүртэл тооны хүүхдэд нэг, дунд ахлах насны 15 хүртэл тооны хүүхдэд нэг асран хамгаалагч, шаардлагатай гэж үзвэл туслах багш, мэргэжилтний хамт хариуцахаар шийдвэрлүүлэх; 3.3.6. өсвөр үеийн үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг удирдах дасгалжуулагч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн зэрэг авсан байх; 3.3.7. хууль ёсны асран хамгаалагч нь хүүхдийн хувийн бэлтгэлийг ханган зохих баримт бичиг, бэлтгэл эд зүйлийн хамт арга хэмжээнд оролцуулагч, асран хамгаалж, хариуцагч талд хүлээлгэн өгөхдөө хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал, хөгжлийн онцлог хэрэгцээг үнэн зөв мэдээлэх, буцаж ирэхэд хүлээн авах үүрэгтэй; 16 Соёлын тухай хуулийн 39.10 7 3.3.8. хүүхэд хариуцан ажиллах багш, дасгалжуулагч нь хүүхдийн эрүүл мэнд, бие сэтгэл зүйн байдал, онцлог (цаг агаар, харшлах хоол хүнс, эм тариа, анхаарах зан төлөв, хэрэглэх шаардлагатай эм бэлдмэл зэрэг) мэдээллийг эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс авах, яаралтай тохиолдолд шууд холбоо барих нөхцөлийг тодорхойлсон байх; 3.3.9. хүүхдийг төөрөх, алга болох, эрсдэхээс сэргийлж хариуцах, асран хамгаалах үүрэг бүхий этгээд (багш, дасгалжуулагч, эмч, хэлмэрч)-ийн утасны дугаар, хаяг зэргийг тодорхойлсон мандат, бугуйвч, хувцасны дотоод энгэрийн бичиглэл, бусад таних тэмдгийг хэрэглүүлэх; 3.3.10. үйл ажиллагаанд оролцуулахаар тээвэрлэх үед эцэг эх, асран хамгаалагч өөрсдийн хувийн унаагаар хүүхдээ авч явж болох бөгөөд энэ үед зохион байгуулагч, багш, дасгалжуулагчийн зааврыг дагаж мөрдөх; 3.3.11. Хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгслийн аюулгүй үйлчилгээг хянах хуудас 01 ыг ашиглан бусад тал болон жолоочтой хамтран шалгаж баталгаажуулах хүүхэд зорчих тээврийн хэрэгсэлд ачаа тээшийг нь байрлуулж, хүүхдийг зориулалтын заасан суудалд суулган зохих зөвлөмж зааврыг хэлж, хариуцагчид хүлээлгэн өгөх; 3.3.12. Соёл, спортын үйл ажиллагаанд оролцох хүүхдийн бэлтгэл, аюулгүй байдлыг хянах хуудас 02-ыг ашиглан дүгнэж, бусад талтай хамтран ажиллах; 3.3.13. Хүүхэд оролцох соёл, спортын үйл ажиллагааны орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээний хуудас 03 ыг ашиглан үнэлгээ, дүгнэлт гарган баримтуулахад оролцох. 3.3.14. сургууль, багш, мэргэжилтэн нь уралдаанч хүүхэд бүрд аюулгүй байдлаа хангах, хичээл сургалт, уралдааны бэлтгэлд зохистой хандах талаар заавар зөвлөмж өгч, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хянадаг байх; 3.3.15. Спортын холбоо, сургууль, багш, дасгалжуулагч, мэргэжилтэн нь уяач болон хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дамжигч мөн гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгэх, хүүхэдтэй харилцах талууд тэдний үүрэг гүйцэтгэх ажилтанд Хүүхэд хамгааллын бодлого журмыг танилцуулж, түүнийг хэрэгжүүлэх амлалт, мэдэгдэлд гарын үсэг зуруулсан байх; 3.3.16. хүүхдийн хөгжил, төлөвшилд сөрөг нөлөөлөх асуудал байна гэж үзвэл эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид болон шаардлагатай гэж үзвэл сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын байгууллага, мэргэжилтэнд хандах, мэдээлэх, хамтран ажиллах, хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах, холбон зуучлах; 3.3.17. хүүхдийг хамруулсан ослын даатгалын нөхцөл, хугацаа, мэдээллийг нягтлан, хүүхдэд шаардлагатай зөвлөгөө өгсөн байх; 3.3.18. хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхдээр унуулах бөгөөд уралдааны үед нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх, уралдаанч хүүхдийг үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байх; 3.3.19. уяач нь хурдан морины уралдаанд морь унах, эсвэл морь унаж тогтмол оролцдог уралдаанч хүүхдийг зохион байгуулагч болон оролцогч талд цаг хугацаанд нь бүртгүүлэх; 3.3.20. уралдаанч хүүхдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх; 3.3.21. уралдаанч хүүхэд болон бусад уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэхгүй байх, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйлийг үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед хэрэглүүлэхгүй байх; 3.3.22. уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх; 3.3.23. уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх; 8 3.3.24. хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хамгаалах талаар хүүхдийн асран хамгаалагч, уяач нар хуулийн дагуух гэрээ бичгээр эсхүл цахим хэлбэрээр байгуулсан байх ба түүнд хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, асран хамгаалах, хууль зөрчих, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, өмсүүлэх, таарах байдлыг шалгах, ослын даатгалд хамруулах, шагнaл урамшуулал, цалин хөлсний талаар болон хүүхдийн эрх ашгийн төлөө талууд хүлээх үүрэг, хариуцлагаа заавал тусгасан байх; 3.3.25. багш, дасгалжуулагч,уяач, мэргэжилтэн нь соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээний болон бэлтгэлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох; 3.3.26. Хүүхэд, бага насны хүүхдийг осолдох, унах бэртэхээс сэргийлж байр, сууцны цонх, шатны хаалт, хамгаалалт, өрөө тасалгааны булан тохойг шалгах, хүүхдээс урт уяа дээс, эм, химийн бодис, хортой, хурц иртэй, хатгах зэрэг эрсдэлтэй зүйлийг холдуулах, хүүхэд ганцаараа эсвэл харгалзах хүнгүй байхаас сэргийлэх, цахилгааны хэрэгсэл, гэрэлтүүлгийг шалгах, хальтрах, гулгах дэвсгэрээс зайлсхийх, галын гарцыг бэлэн байдалд байлгах зэрэг аюулгүй байдлын дүрмийг шаардах, хангуулах ; 3.3.27. Соёл, спортын үйл ажиллагаагаанд хүүхдийг оролцуулах, эрх ашгийг нь хамгаалах үүрэг бүхий тал үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн тохиолдолд эрх зүйн дагуу буруутай тухайн тал, этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх. 3.4. Соёл, спортын үйл ажиллагаанд оролцох хүүхдийн эрх, дагаж мөрдөх дүрэм 3.4.1. Монгол улсад эсвэл бусад улс оронд болох соёл, спортын үйл ажиллагаа болон үндэсний хурдан морины уралдаанд хурдан морь унаж оролцох эсэх талаар өөрийн санаа бодлоо эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдээ хэлэх, тэдний байр суурь, саналыг сонсох, эргэцүүлж үзэх, хамтран шийдвэр гаргах; 3.4.2. хэрэв уг арга хэмжээнд оролцохоор бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг бичгээр авах; 3.4.3. тухайн үйл ажиллагаанд хүүхэд, хүүхдийн багийг хариуцаж оролцуулах үүрэг бүхий асран хамгаалагч багш, дасгалжуулагчтай хүүхдийн аюулгүй байдлаа хангуулах гэрээг эцэг эх, хууль ёсны төлөөлөх хүмүүс байгуулах шаардлагатайг мэдэж авах, ийм гэрээг шаардах; 3.4.4. хүүхэд соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцохдоо зайлшгүй асран хамгаалагч, хариуцагчтай байх бөгөөд хэрэв 10 –аас доош настай бол эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчтайгаа байх; 3.4.5. сонгон оролцох соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээ нь хүүхдийн нас, бие, хөгжилд сөрөг нөлөөгүй, аль болох хүсэл сонирхол, авьяас чадварыг нь нээх, хөгжүүлэхэд чиглэх хэрэгтэйг санаж өөрөө хичээх, тэсвэр тэвчээртэй, сахилга баттай хандах, өөрийн хэмжээнд аюулгүй, оролцохыг зорилгоо болгох; 3.4.6. хэрэв гадаад улс орон болох арга хэмжээнд оролцох бол эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд давхар хамрагдахыг хичээх; 3.4.7. Спортын тамирчны хувьд хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх17 тамирчны ёс зүйн болон тэмцээний дүрмийг биелүүлэх; 3.4.8. арга хэмжээнд оролцохтой холбоотой өвдөх, нойр, хоолоо хасах, ядрахаас сэргийлж, өдөр тутам цагийг зүй зохистой ашиглахад суралцах; 3.4.9. өөрийн регистр, эцэг эх, гэр бүлийн гишүүний гар утасны дугаар, гэрийн хаягаа цээжээр мэддэг байх, хувийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа эрхэмлэх, хувийн мэдээллээ хамгаалах; 17 БТСтХ ийн 20.1-20.6 9 3.4.10. өөртэйгээ холбоотой шийдвэрт оролцох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх; 3.4.11. хүүхдийн биемахбод, хувийн орон зайнд чинь хэн нэгэн халдах ёсгүйг санаж, эс бөгөөс мэргэжилтний яаралтай тусламж хүсэх, өөрт тулгарсан, үүсч болзошгүй аюул, эрсдэлийн үед тусламжийн 108 утсанд мэдээлэх, холбогдох зэрэг нөхцөлийг санаж байх; 3.4.12. соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцохдоо байр орчин, үйл ажиллагааны хязгаарлах хүрээнээс багш, дасгалжуулагч, мэргэжилтний зөвшөөрөлгүй гарч явахгүй байх; 3.4.13. аялал, арга хэмжээний аль ч үед байгаль орчныг хайрлах, үл бохирдуулах, өөрийн баримт бичиг, мөнгө, эд зүйлээ орхих, мартах, алдахаас сэргийлэх; 3.4.14. соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээний оролцогчдыг хүндэтгэх, өрсөлдөх баг, хүүхдэд нөхөрсөг хандах, даруу төлөв байж, өөрийгөө хянан бусдын орон зайг хүндэлж, эд зүйл зэрэгт зөвшөөрөлгүй хүрэхгүй байх; 3.4.15. хурдан морины уралдааны холбоотой эрсдэлийн сайн ойлгох, хуулийн дагуу 8 наснаас дээш үед хурдан морь унаж уралдахыг өөрөө хүсвэл зөвшөөрөх, эцэг эх, асран хамгаалагчтайгээ энэ талаар зөвлөлдөх, хамтран ярилцаж шийдвэрлэх; 3.4.16. хурдан морины уралдааны бэлтгэл болон уралдаан болох газар нутагт очих, ирэх тээвэр унаа, байр буудал, хоол хүнсний талаар сайн тунгаан бодоод асран хамгаалагч, бусад талуудад санаа бодлоо хэлэх; 3.4.17. эрүүл мэндийн үзлэгт жилд 1-2 удаа хамрагдан, өсөлт хөгжлийн дүгнэлт гаргуулан авах; 3.4.18. сурч боловсрох эрхээ хязгаарлуулахгүй, хичээл сургуулиа таслахгүй байх, тасарсан тохиолдолд заавал нөхөж үзэх, хоцрогдохоос сэргийлэх, арилгахад сургууль багш, эцэг эх бусад дэмжих талуудаас тусламж авах, хүсэх, шаардах; 3.4.19. ослын даатгалд заавал хамрагдах, даатгалын хугацаа хүчинтэй эсэхийг шалгах; 3.4.20. өөрийн байрлах болон үйл ажиллагаанд оролцох байр, орчны танилцуулга, мэдээллийг сонсон дотоод дүрэм журам, цагийн хуваарийг дагаж мөрдөх. 3.4.21. журмын дагуух үйл ажиллагаанд оролцохоор тээврийн хэрэгслээр зорчихдоо жолооч, ажилтан болон зохион байгуулагч, багш, эцэг эх, дасгалжуулагчийн зааврыг мөрдөх; 3.4.22. тээврийн хэрэгслээр зорихдоо гар тээшээ зориулалтын газар байрлуулан, заасан суудалд сууж, хамгаалах бүсийг зүүх ба тээврийн хэрэгслийн цонхоор цухуйх, хөдөлгөөн хийж байх үед суудлаасаа босох зэрэг үйлдэл хийхгүй байх; 3.4.23. хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэх дүрэм бүхий арга хэмжээнд оролцогч хүүхэд хувцас, хэрэгслээ өөртөө зөв тохируулж тогтмол хэрэглэж хэвших; 3.4.24. хурдан морины уралдааны бэлтгэл, уралдааны осол гэмтлийн үед эмнэлгийн болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ яаралтай авах, шаардах; 3.4.25. хурдан морины уралдаанд нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унаж уралдахгүй байх; 3.4.26. хууль дүрэм зөрчих, элдэв буруу зүйлд өртөх, бусдыг гэмтээх, хохироохоос ямагт сэргийлэх; 3.4.27. асран хамгаалах үүрэг хүлээж буй хүмүүстэй зөв харьцах, ойлголцох, хууль ёсны шаардлага, зөвлөгөө, зааврыг дагаж хэрэгжүүлэхийг хичээх; 3.4.28. хурдан морины уралдаанд морь унахаар бэлтгэх, оролцох үйл ажиллагааны гэрээг уяачтай байгуулахыг эцэг эх, асран хамгаалагч,харгалзан дэмжигчээс хүсэх, шаардах, 3.4.29. уяачтай байгуулах гэрээнд тусгах зүйл (хичээл сургууль, хичээлийн тасалдал, хоцрогдлыг нөхөн арга зам хэлбэр, ажиллах өдөр, цаг, нөхцөл, хоол унд, даатгал, аюулгүй байдал, хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тусламж, буцалтгүй тусламж, зан харилцаа, цалин хөлс, өөрт ногдох бай шагнал урамшуулал, г.м) ийн талаар өөрийн санал, бодлоо хэлэх, тусгуулах; 3.4.30. Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам, болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртвэл хууль тогтоомжид заасны дагуу мөнгөн шагнал авах18; 18 БТСтХ -ийн 6.1.6 10 3.4.31. уралдааны холбоотой хувийн амжилт, оролцооны талаар тэмдэглэл хөтлөх, оролцсон үйл ажиллагааны талаар гэр бүл, хамт олон найз нөхөд, сургууль багшдаа танилцуулах түүнчлэн оролцсон уралдаан, арга хэмжээний талаар өөрийн санал хүсэлт, үнэлгээгээ холбогдох талуудад хандан хэлэх, гаргах боломжтой. 3.5. Хүүхдийг асран хамгаалах, тээвэрлэх үйл ажиллагааны шаардлага 3.5.1. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцуулахаар хүүхдийг нийтийн зорчигч тээврээс бусад тээвэр, тээврийн хэрэгслээр зорчуулах шаардлага үүсвэл асран хамгаалж хариуцан авч явах этгээд гэрээний дагуу хүүхдийг асран хамгаалах, тээвэрлэх ажиллагааны хүрээ, үе шатанд хүүхэд нэг бүрийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг хянаж, гэрээ, удирдамжийн зүйл, заалт бүрийг хэрэгжүүлэх; 3.5.2. хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь "Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598 стандартын 8-р зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх; 3.5.3. Хүүхдийг автомашинаар тээвэрлэхэд Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага MNS6440:2014 болон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдөx; 3.5.4. хүүхдийг тээвэрлэхэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, цаг агаарын нөхцөл, жолоочийн эрх, хариуцлагын байдлыг дүрэм журмын дагуу мөрдөх; 3.5.5. улс, аймаг, бүсийн чанартай тэмцээн, уралдаанд оролцуулах хүүхдийг нийтийн зорчигч тээвэр эсхүл хүн тээврийн зориулалт бүхий тээврийн бусад хэрэгслээр аюулгүй байдлыг ханган өдрийн цагаар тээвэрлэх ажиллагааг зохион байгуулах; 3.5.6. хүүхэд тээвэрлэх жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, замын хуудас зэргийг авахын зэрэгцээ хөдөлгөөн эхлэхээс өмнө ачаа тээшийг зохих орчинд байрлуулж, хүүхдийг зориулалтын суудалд суулган, хамгаалах бүсийг зүүлгэх, хөдөлгөөн эхэлснээс хойш босож явахгүй байх талаар зөвлөгөө өгөх; 3.5.7. хүүхдийг хариуцагч багш, эмч, эцэг эх, дасгалжуулагч нь хүүхдэд тээврийн хэрэгсэл зогсох, хөдөлгөөнд оролцох үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зааварчилгаа өгч, тэдний аюулгүй байдлыг хянаж, хамт зорчин үүргээ хэрэгжүүлэх; 3.5.8. жолооч нь суудлын тооноос илүү хүүхэд тээвэрлэх, зорчигчийн танхим, бүхээгт хүүхэд байх үед автобус, машиныг эзгүй орхих, хөдөлгөөний үед огцом тооромслох, хурдны дээд хязгаар хэтрүүлэх, тамхи татах зэргийг хориглоx; 3.5.9. хүүхэд тээвэрлэх явцад техникийн саатал гарвал холбогдох талуудад яаралтай мэдэгдэж, дараагийн тээврийн хэрэгсэл иртэл хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах; 3.5.10. хүүхдийг тээвэрлэгчтэй гэрээ байгуулах ба тээвэрлэгч нь гэрээгээр тогтоосон замнал болон цагийн хуваарийн дагуу "Хүүхэд тээвэрлэж байна" анхааруулгын тэмдэг бүхий тээврийн хэрэгслээр хүүхдийн аюулгүй байдлыг ханган тээвэрлэх; 3.5.11. Хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгслийн аюулгүй үйлчилгээг хянах хуудас 01 ыг ашиглан шалгаж дүгнэн баталгаажуулж захиалагч талын төлөөлөлд хүлээлгэн өгөх; 3.5.12. Журмаар хүлээсэн энэхүү үүрийг хэрэгжүүлэх явцад үүссэн алдаа, зөрчилд буруутай этгээд , холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх. 3.6. Сургалтын байгууллагын эрх, үүрэг, хариуцлага 11 3.6.1. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд оролцох хүүхдийн эрхийг хүндэтгэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэл эрмэлзлийг сонсох, суралцагчийн хөгжих, боломж, авьяас чадварыг дэмжин туслах; 3.6.2. сургууль, багш, мэргэжилтэн нь соёл, спортын үйл ажиллагааны улмаас хүүхдийн хичээл сургалтыг тасалдуулахгүйн төлөө хүүхэд, эцэг эх, бусад талуудтай бүрэн ойлголцох, хамтран ажиллах нөхцөл бүрдүүлж, хүүхдийн эрхийг хязгаарлах, дарамт үүсгэхээс сэргийлэх; 3.6.3. Уралдаанч хүүхдэд үүсч болзошгүй хичээл хоцрогдлоос сэргийлэх, түүнийг арилгах хэлбэр, арга зам, нөхцөлийг тодорхойлж, хүүхэд, уяач, эцэг эх, асран хамгаалагчтай ярилцан гэрээ, хэлцэл байгуулж ажиллах, үр дүнг нь мэдээлэх; 3.6.4. соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд нэг долоо хоногоос дээш хугацаагаар хичээл сургалт тасрах, чөлөөлөгдөх үед хичээлийн тасалдал, хоцрогдлыг нөхөх, арилгах үйл ажиллагааны арга хэлбэрийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон оролцуулах байгууллагатай хамтран тодорхойлж, зөвшилцөж, ажиллах; 3.6.5. хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүүхдийн өдрийн хичээл сургалт, цагийн ачааллыг хэтрүүлэхгүй байхад анхаарах; 3.6.6. сургууль, багш өөрийн ажлын амжилтыг чухалчлах, суралцагчийн оролцох үйл ажиллагааг хязгаарлах, албадах, ямар нэг дарамт үзүүлэх, зүй бус хандлага гаргах зэргээр хүүхдийн эрхийг зөрчихгүй байх; 3.6.7. соёл, спортын үйл ажиллагаанд оролцох үеэр хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзвэл хүүхэд хамгааллын байгууллага, албан тушаалтан эсвэл тусламжийн 108 утсаар мэдээлэх, гомдол гаргах; 3.6.8. уралдаанч хүүхдэд зориулж мэдээлэл өгөх, ярилцах, уулзалт арга хэмжээг улирал бүр явуулж хэвших; 3.6.9. Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдад биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл, тоног төхөөрөмжийг төлбөргүй ашиглуулах19; 3.6.10. суралцагч нь соёл, спортын үйл ажиллагаанд оролцохтой холбоотой үүсэх хичээл сургалтын хоцрогдлоос сэргийлэх, тасалдал, хоцрогдлыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтан нь энэхүү журам, холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлийн дагуу хариуцлага хүлээх. 3.7. Соёл, спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах үүрэг бүхий талуудын үйл ажиллагааны нийтлэг шаардлага 3.7.1. Журамд заасан үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулах шийдвэртээ тухайн үйл ажиллагааны хүрээ, хугацаа, орчин нөхцөл хүүхдийн оролцоо, урамшуулал, хүүхэд хамгааллын үүрэг, хариуцлага, ажилтны цалин томилолт, шаардагдах төсөв зардал зэргийг тодорхойлж тухайн арга хэмжээнд холбоотой гэрээ байгуулж ажиллах; 3.7.2. хүүхдийг оролцуулах спортын үйл ажиллагаа, бусад арга хэмжээ нь хүүхдийн оршин суух газраас өөр орчин, газар оронд болох бол уг арга хэмжээг зохион байгуулагч болон оролцуулагч аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөлийг бэлтгэсэн байх; үүнд: унаа тээвэр, байр буудал, яаралтай тусламж, эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг хангасан орчинд эрэгтэй, эмэгтэй хүүхэд тусдаа өрөөнд, асран хамгаалагчийн бүрэн хяналтад байх нөхцөлийг хангах; 3.7.3. Хүүхэд оролцуулах соёл, спортын үйл ажиллагааны байр танхим, орчин, тоног төхөөрөмж, хүүхдийн тээвэр, байр, хоол амралт, оролцооны эрүүл, аюулгүй байдлыг орчны үнэлгээний хуудас ашиглан хянаж, бэлтгэсэн байх; 19 БТСтХ ийн 9.2.2 12 3.7.4. Хүсэл, сонирхолдоо нийцсэн соёлын боловсрол эзэмших хүүхдийн эрхийг ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэдний авьяас, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх соёлын арга хэмжээг оролцуулахыг дэмжих; 3.7.5. төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь хүүхэд, ...соёлын үйл ажиллагаанд оролцох сонирхлыг нь дэмжихдээ төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах, санал тавих; 3.7.6. соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь байгуулах гэрээндээ20 хүүхдийг хөдөлмөр, эдийн засгийн болон бэлгийн мөлжлөгт өртөхөөс сэргийлэх асуудлыг заавал тусгасан байх; 3.7.7. Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь насанд хүрээгүй уран бүтээлчийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөлд ажиллуулахаар явуулахгүй байх бөгөөд зуучлан ажиллуулах газрыг урьдчилан судалж, хүүхэд хамгааллын эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх.21 3.7.8. Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь хүүхдийг согтууруулах ундаа борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх орчинд ажиллуулахгүй22 . 3.7.9. хүүхдийг оролцуулах арга хэмжээ, үйл ажиллагааны үеэр болон хүүхдийн дэргэд, байрлаж буй байранд архидан согтууруулах ундаа хэрэглэхгүй, зүй бус үйлдэл гаргахгүй, ийм нөхцөл байдал үүсвэл тухайн байр, буудлын зохион байгуулагчид даруй мэдэгдэж, таслан зогсоох арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх; 3.7.10. соёл, спортын үйл ажиллагааны үеэр хүүхдэд үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, халдашгүй байдлыг хамгаалж ажиллах; 3.7.11. бага насны буюу 10 –аас доош насны хүүхдийг эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ч тэдэнтэйгээ хамт байж оролцуулахыг чухалд үзэх, 10-аас дээш насны хүүхдийг эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг үндэслэн хүүхэд хариуцагч багш, дасгалжуулагч, мэргэжилтэн, албан тушаалтан авч явах; 3.7.12. хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаанд хурдан морь унах уралдаанч хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, асран хамгаалагч нь эзэн уяачтай гэрээ байгуулж, ослын даатгалд хамруулах, стандарт шаардлага хангасан хувцас хэрэгсэл өмсүүлэх, өдөрт 2-оос дээш уралдаанд оролцуулахгүй байх; 3.7.13. хүүхэд өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, зохиогчийн эрх эдлэх эрхтэй бөгөөд хүүхдийн хийсэн бүтээлийг зөвшөөрөлгүй авч, ашиглах, бусдад тараах, шилжүүлэх зэрэг хууль бус үйлдэл гаргахгүй байх; 3.7.14. соёл, спортын үйл ажиллагаанд оролцогч хүүхдийн нэр хүнд, хувийн байдалд сөрөг нөлөөлөх, эсвэл хүүхэд эмзэглэх зураг, дуу дүрс бичлэг хийх, ашиглах, бусдад дамжуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавих зэрэг зан үйл гаргахгүй байх; 3.7.15. бэлтгэл сургуулилт болон соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа хүүхэдтэй хүндэтгэлтэй харьцах бөгөөд биеийн төрх, үйлдлээрээ айлган сүрдүүлэхгүй, үл хайхрах, хүүхдийг гутаах, доромжлох, нэр хоч өгөх, хүүхдийн уралдаан тэмцээнд гаргасан амжилт буурсан тохиолдолд сэтгэл санааны дарамт шахалт зэргийг үзүүлэхгүй байх; 3.7.16. оролцогч хүүхэдтэй хувийн харилцаа үүсгэх, зөвшөөрөгдөх бүсээс авч гарахгүй байх; 3.7.17. хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, 14-өөс дээш насны хүүхдээс тэмцээний төлбөр хураамжийг хөнгөлөх, чөлөөлөх болон шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлдэг байх; 3.7.18. Бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, төрийн байгууллагын танхим, спорт болон урлаг зааланд бэлтгэл сургуулилт хийхэд хүүхдээс түрээсийн төлбөр авахгүй байх; 20 Соёлын тухай хуулийн 38.6. 21 Соёлын тухай хуулийн 38.8 22 Соёлын туха йхуулийн 38.9 13 3.7.19. Хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгслийн аюулгүй үйлчилгээ, бэлэн байдлыг, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад ашиглах хяналтын хуудас, тухай үйл ажиллагааны орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээний хуудас ашиглан оролцогч, зохион байгуулагч, гэрээлэгч зэрэг бүх тал хамтран шалгаж баталгаажуулах; 3.7.20. Соёл, спортын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн аюулгүй хэвийн найдвартай байдал хангалтгүй гэж үзвэл хариуцагч, оролцогч бүх талд даруй мэдэгдэх; 3.7.21. Соёл, спортын үйл ажиллагааг зохион байгуулагч, оролцогч талууд нь энэхүү журам, холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл бүрдсэн, хохирсон, хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн, зөрчигдсөн нь тогтоогдвол тухайн тал, этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх. Дөрөв. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ 4.1.Журмыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг Соёл, спорт, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан орон нутгийн хэмжээнд бүх шатны Засаг дарга23 хариуцана. Журмын хэрэгжилтэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээнд нэгдсэн хяналт тавина. 4.2.Журмын хавсралтад буй үнэлгээний хэрэгсэл болох “хүүхдийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлийн үйлчилгээний аюулгүй байдлыг хянах хуудас-01”; “соёл, спортын үйл ажиллагаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг хангахад ашиглах хяналтын хуудас 02”; “хүүхэд оролцох соёл, спортын үйл ажиллагааны орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээний хуудас 03” ыг тус тус ашиглан холбогдох талууд үнэлгээ, дүгнэлтээ гарган баримтуулж ажиллана. 4.3. Хүүхэд оролцох соёл, спортын үйл ажиллагааны холбоотой хүүхдийн эрхийн хэрэгжилтэд соёлын хяналтын24, мэргэжлийн хяналтын, хүүхдийн эрхийн зэрэг улсын байцаагч нар хяналт тавьж зөрчлийн талаар холбогдох талуудаас гомдол, мэдээллийг шууд болон Хүүхдийн тусламжийн 108 утас, мэдээлэл хүлээн авах боломж бүхий сувгаар хүлээн авч, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна. 4.4.Энэхүү журмын хэрэгжилтэд орон нутагт нэгээс хоёр жил, үндэсний хэмжээнд хоёроос гурван жил тутам хөндлөнгийн этгээдээр үнэлгээ хийлгэн, өөрчлөн сайжруулах арга хэмжээ авна. 4.5.Соёл, спортын үйл ажиллагааг зохион байгуулагч, оролцогч хүн, хуулийн этгээд хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.