Мэдээ

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ БАГ ХОЖИЖ, ЭМЭГТЭЙ БАГ ТЭНЦЛЭЭ


Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний долоо дахь өрөгт Монгол Улсын эрэгтэй баг Лебанон улсын багийг 3:1-ээр хожиж, дараагийн өрөгт Панама улсын багтай өрсөлдөхөөр болов. Харин манай улсын эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт ХБНГУ-ын багтай тэнцэж, найм дахь өрөг Армен улсын багтай тоглохоор боллоо. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.