Мэдээ

ЭМЭГТЭЙ БАГ ШАТРЫН ОЛИМПИАДАД 16-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ


Дэлхийн шатрын 45-р олимпиад Унгарын Будапешт хотноо 14 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Олимпиадад эрэгтэй 197, эмэгтэй 183 баг швейцар системээр 11 өрөг тоглосон юм. Эмэгтэй баг сүүлийн тойрогт Шведийг 3.5:0.5-аар буулгаж авав.
Нэгдүгээр ширээнд тоглосон Т.Мөнхзул өрсөлдөгчтэйгөө тэнцэж, Д.Номин-Эрдэнэ, Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар учраагаа буулгаж авсан юм. Манай баг энэ өрөгт ялалт байгуулснаар 15 оноотой болж, 183 орноос 16-р байрт жагслаа. Өмнөх олимпиадад манай баг 15-р байр эзэлж, түүхэн шилдэг амжилтаа үзүүлж байсан билээ.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэгийн баг 19 оноогоор тэргүүлж, Казахстан (18), АНУ (17), Испани (17), Армен (17), Гүрж (17) удаалав.
Эрэгтэй багийн хувьд сүүлийн тойрогт Доминиканыг 4:0-ээр хожсоноор 12 оноотой болж, 62-р байрт жагслаа.
Эрчүүдийн тэмцээнд Энэтхэг 21 оноогоор тэргүүлж, АНУ, Узбекистан, БНХАУ, Серб, Армений баг тус бүр 17 оноотойгоор удаах байруудад оржээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.