Эрдэмтэн багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Багш нарын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье!
Манай Улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Өнөөдөр бид дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдөртэй золгож байна. Монгол улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ түүхэн мөчлөгт Монголын биеийн тамирын үе үеийн багш, дасгалжуулагч та бүхний үнэлж баршгүй түүхэн гавьяа, зүтгэлийг алдаршуулахын сацуу шавь нараа эрдэм мэдлэгт хөтөлж, Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Монголын нийт багш нартаа хүндэтгэл илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА О.БАТТУЛГА
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.