Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуй нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан тус салбарын ажилтан, албан хаагчид Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд 294 миндаль мод тарьж, өмнө нь тарьсан модоо услаж өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Мод тарих эл үйлсэд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Үндэсний шигшээ багийн болон спорт холбоодын тамирчид, тэдний дасгалжуулагчид нийт 69 хүн хамрагдав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.