Дархан-Уул аймгийн Спортын ордонд Дархан хотын 63 жил, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын заан Б.Серик, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Д.Алтанцоож тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдлаа. Энэ барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын начин Э.Мөнхжаргал үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан байна. Түрүү бөх Э.Батмагнай нь 2019 онд аймгийн начин, 2020 онд аймгийн заан, 2022 онд улсын начин цол хүртсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.