Мэдээ

"Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг баталлаа


Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасны дагуу “Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”- ыг баталлаа.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёлын, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасны дагуу “Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”- ыг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэн салбар бүрээс саналуудыг авч тусган 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны хамтарсан А/237, А/76, А/604 тушаалаар баталлаа.
Тус журам батлагдсантай холбоотойгоор 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын хамтарсан А/242, А/76 дугаар тушаалаар баталсан “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”- ыг хүчингүй болголоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.