Мэдээ

САМБО БӨХИЙН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН Н.СУМЪЯАБАЗАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Баяртуул самбо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Увс аймгийн Давст сумын харьяат, Цогцолбор II сургуулийн сурагч Н.Сумъяабазар болон түүний багш Ш.Бат-Очир нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Н.Сумъяабазар нь Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод болсон самбо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-ий хөвгүүдийн 79 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Түүний багш Ш.Бат-Очирын бэлтгэн гаргасан алдар цуутай бөхчүүдийг дурдвал улсын аварга П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших, мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны маэгаширагийн 15-д эрэмбэлэгдэн барилдаж буй Онокацу Б.Чойжилсүрэн нар билээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.