Бүгд найрамдах Исланд улсад пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Түүний ДАШТ-ий хоёр дахь хүрэл медаль энэ бөгөөд өмнө нь 2014 оны тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Мөн дэлхийн клубуудын аварга, 2014 оны Ази тивийн алтан медальтай ба Монгол Улсын 12 удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч тамирчин юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.