“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаа улсын хэмжээнд 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдана. Энэхүү гүйлтэд иргэд өөрөө өөрийгөө ялан дийлэх, амьдралын зөв хэвшилд дадах, хөдөлгөөнөөр эрүүл мэнддээ анхаарах гэхчлэн өөр өөрсдийн гэсэн онцлог зорилготойгоор сайн дурын үндсэн дээр идэвх санаачилгатай хамрагдаж байна. Оролцогчийн тоо олон улсын марфоны хэмжээнд буюу 20 мянга давсан нь олон нийт энэхүү гүйлтэд ихээхэн ач холбогдол өгөн оролцож буйг харуулна.
Жишээ нь: Налайх дүүргийн иргэд сайн дурын үндсэн дээр өглөө бүр 06:00 цагаас эхлэн цэнгэлдэх хүрээлэндээ дасгал хөдөлгөөн хийж, цахим гүйлтдээ оролцож хэвшжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.