Мэдээ

2024 ОНД УЛСЫН ТӨСВӨӨР ХОЁР АЙМАГ, НЭГ ДҮҮРЭГТ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

 

Улсын хэмжээнд орон нутагт он удаан жил царцсан биеийн тамир, спортын барилга байгууламж багагүй байв. Тэгвэл 2024 онд Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил удааширсан бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулсан бөгөөд Дархан-Уул аймгийн 2200 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Налайх дүүргийн 700 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 700 хүний спортын ордны барилгыг байнгын ашиглалтад оруулж, иргэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндээ дэмжих таатай орчныг бүрдүүлсэн байна.

Мөн Төв аймгийн Жаргалант сумын спорт заалны барилгыг улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан байна. Харин ирэх онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 700 хүний суудалтай спорт цогцолбор, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1000 хүний суудалтай усан бассейн бүхний спорт цогцолбор, Багахангай дүүрэг, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 150 хүний суудалтай спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.    

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.