Мэдээ

У.БАТМӨНХ, Ж.ДОЛГОРСҮРЭН НАРЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАЛАА

 

 

У.БАТМӨНХ, Ж.ДОЛГОРСҮРЭН НАРЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

 

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшуулав. Хөдөлмөрийн хүндэт медалиар Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер, нэрт дасгалжуулагч Ж.Долгорсүрэн нарыг шагналаа. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны БТГ-ын дарга О.Гэрэл нар гардуулав. Шагнал гардсан У.Батмөнх нь Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газарт 2016 оноос өнөөг хүртэлх хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд улсын болон тив, дэлхийн хэмжээний авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж баршгүй юм.


Харин Ж.Долгорсүрэн нь тэшүүрийн спортод 50 гаруй жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зарцуулж яваа нэгэн. Түүний дасгалжуулсан тамирчдаас олон улсын хэмжээний мастер 5, спортын мастер 12, спортын дэд мастер 13, зэрэгтэй тамирчин 60 гаруй төрсний зэрэгцээ өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн 101 удаагийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга шагнал хүртсэн дээрх эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэрээ "Өнгөрсөн хугацаанд салбартаа манлайлагч нь байж, биеийн тамир, спортын салбарт оруулсан өндөр гавьяаг үнэлж байгаа"-г онцолсон юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.