
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж, 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдлөө. Тус наадам өнөөдөр хөшгөө хааж, БНХАУ-ын баг 85 медаль (32 алт, 27 мөнгө, 26 хүрэл)-тайгаар тэргүүлэв. Энэ наадмаас есөн орон медаль хүртсэн бол Монгол улсаас дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагч, 35 тамирчин оролцож, зарим төрөлд анхдагч амжилт үзүүлсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.