Мэдээ

БАРУУН БҮСИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

БАРУУН БҮСИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Мэдээ

“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаанд баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудаас нийт 6182 хүн оролцсон байна. Үүнээс 14 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн 3825 гүйгч нийт 89645 км зам туулснаар Баруун бүсийг тэргүүллээ.

2020 оны улсын нэгдсэн тооллогоор Говь-Алтай аймгийн хүн ам 57748 байна. Ингэснээр энэ удаагийн цахим гүйлтэд нийт хүн амынх нь 6% нь оролцжээ.

Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаа өндөрлөж Улсын нэгдсэн дүн гарлаа. Батлагдсан удирдамжийн дагуу байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа аймаг, дүүргийн “Strava” группэд бүртгүүлсэн иргэдийн тоо, туулсан замын нийт километрт харгалзуулсан оноо, нээлттэй фэйсбүүк групп, пэйж болон цахим хуудсанд байршуулсан мэдээтэй танилцсан хандалт болон мэдээг бусдад хуваалцсан тоо зэргийг нэмж, нийлбэр оноог их онооны системээр байр эзлүүллээ. Мөн тухайн аймаг, дүүргийн хүн амын тоог туулсан замын нийт километрт харгалзуулж дүгнэсэн юм.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.