Мэдээ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

 

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт гардууллаа.

Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн хошой аварга, нэг хүрэл медальт Нямжавын Баатар, чөлөөт бөх, сонгомол бөхийн мастеруудын дэлхийн хошой аварга, хошой хүрэл медальт, улсын начин Алтангэрэлийн Алтанхуягийг шагнасан бол алтан гадас одонгоор чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Даваагийн Уламбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Олон улсын шүүгч Жигдэнгийн Лхагвасүрэн, дасгалжуулагч Адьяатөмөрийн Хоролсүрэн нарыг шагнаж урамшууллаа.

Арга хэмжээний төгсгөлд БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Өнөөдөр төрийн дээд цол, шагнал хүртсэн бүх хүнд талархал илэрхийлье. Биеийн тамир, спортын салбарт ихийг бүтээж, хүүхэд залуустаа хөдөлмөрлөх, зүтгэхийн бахархлыг төрүүлж, бусдад үлгэр дуурайл болж яваа та бүхэндээ дахин талархал илэрхийлье” хэмээн тэмдэглэлээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.