
Турины өвлийн олимпын үеэр дээрх “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийн ээлжит хурал болох бөгөөд

Монгол Улсыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин оролцоно. Энэхүү дээд түвшний уулзалт хэлэлцүүлэгт Тусгай Олимпын гишүүн орнуудын төрийн төлөөлөл болон засгийн газрын гишүүд, олон улсын хэмжээнд хамтран ажилладаг түнш байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарын экспертүүд оролцож туршлагаа солилцон, өмнөө тулгарч буй сорилтыг хэрхэн даван туулах шийдлээ танилцуулах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.