Мэдээ

САЙЕД МОЛЛАЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ



Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -81кг жинд зодоглосон Сайед Моллей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Ираны Бакер Алзиданеныг ялж, хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродовыг тус тус ялж хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Владимир Золоевт харамсалтайгаар ялагджээ.

Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны Дидар Хамзатай барилдан нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ. Энэ түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль  нь /1 мөнгө, 3 хүрэл/ юм байна. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.