Мэдээ

Ц.НАМУУНЦЭЦЭГ, Б.БОЛОРТУЯА, Б.ХОНГОРЗУЛ, О.БУРМАА НАР ОЛИМПЫН ЭРХИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА


Казахстаны Алматы хотноо явагдажбуй бөхийн төрлүүдийн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг нийт 4 эрх авлаа.


 



Тодруулбал  -50кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азитивийн аварга, Үндэснийшигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг авчирлаа. О.Намуунцэцэгийн тухайд Энэтхэг,Солонгос, Узбекистаны тамирчдыг тус тус ялж олимпын эрхийн болзол биелүүлж,Японы тамирчинд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

 



Удаах эрхийг -53кг-д “Нур-Султан-2019”насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, Үндэснийшигшээ баг, Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа авчирсан. Тэрээр Казахстаны ТатьянаАманжол Ахметовад нэг оноогоор ялагдсан ч  Тажикистан, Тайваний тамирчдыг тус тусялснаар олимпын эрхийн болзол хангаж, алтан медаль хүртлээ.


 


Энэ өдрийн 3 дахьэрхийг 19 настай, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга,Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул -57кг-д өрсөлдөгч болгоноо оноогоор цэвэр ялж, эрхийн болзолбиелүүллээ.   Тэрээр Узбекистан, Кыргызстан, Солонгосынтамирчдад оноо алдалгүй тус бүр 10:0-ээр илүүрхэж, алтан медалийн эзэн боллоо.  


 



ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд олимпын эрх авч чадсангүй. Тэрбээр Хятадын тамирчинд оноогоор цэвэр ялагдсан юм. Эрх аваагүйч олимпийн эрхийнтэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.


 



ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Бурмаа -76кг-д Токио-2020” олимпийн наадмын эрхийн болзол хангалаа. Тэрээр Кыргызстаны тамирчинд ялагдаж дараа нь Энэтхэг, Солонгосыг ялж, эрхийн төлөө Узбекистаны тамирчинг цэвэр яллаа.  




 

Ингэснээр Монгол улс одоогийн байдлаарТокио-2020 олимпын 20, паралимпын 5 нийт 25 эрхтэй боллоо. Олимп хүртэлүндэсний шигшээ багийн тамирчдад эрх олгох болон оноо цуглуулах 2-4 тэмцээн бий.Энэ удаагийн олимп, паралимпод Монгол улс 40-45 эрх авч оролцох  төлөвлөгөөтэй юм.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.