Мэдээ

ОУХМ М.ЛХАГВАГЭРЭЛ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН 21 ДЭХ ЭРХИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА.

ОУХМ М.ЛХАГВАГЭРЭЛ  МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН 21 ДЭХ ЭРХИЙГ  ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА.
Мэдээ

Казахстаны Алматы хотод болж буй Ази тивийн олимпын эрх олгох тэмцээний 125 кг-д үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн тамирчдаас долоо (одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 5 эрх аваад байна), Казахстанд болж буй тэмцээний тав дахь эрхийг авчирлаа. Ингэснээр Монгол улс одоогийн байдлаар Токио-2020 олимпын наадамд оролцох 21 эрхтэй болоод байна.
Өнөөдөр барилдсан бусад 4 тамирчин олимпын эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.