Мэдээ

ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ

ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Мэдээ

Японы Фүкүшима мужаас өнгөрсөн сард эхэлсэн олимпын бамбарын аялал Осака хотноо үргэлжилж байна. Өчигдөр болсон энэхүү үйл ажиллагаанд Японы усан спортын олимпын хос медальт тамирчин Теракава Аяа болон туялзуур сэлэмний төрөлд эх орондоо олимпын анхны медалийг авчирсан Ота Юүки нар оролцож, бамбарыг аялуулжээ.
Цар тахлаас үүдэн бүтэн жилээр хойшилсон энэ удаагийн олимп хатуу дэг журмын дор, маш цөөн хүн хамруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан. Энэ дагуу бамбар аялуулах үйл ажиллагааны нээлт ч зочид болоод холбогдох албаныхны тоог 60 хүртэл хувиар багасган зохион байгуулсан юм.
Япон улсын нутаг дэвсгэрийг дамжин 47 муж, 859 хот, тосгоноор өртөөлж, 10000 гаруй хүн буухиалах “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын бамбар 100 хоногийн дараа олимпын цэнгэлдэхэд мандана.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.